3/9/15

Олон хувилбарт бичлэгтэй журамласан 700 үгийн тайлбар №3

Хорин нэг.”-члэн” дагаврыг эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд эгшиггүй  бичих нь

Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг
1
бүрчлэн\ бүрчилэн
бүрчлэн
2
ихэвчлэн\ ихэвчилэн
ихэвчлэн
3
хэлсэнчлэн\ хэлсэнчилэн
хэлсэнчлэн


Хорин хоёр.Үйл үг бүтээх “-л” дагаврыг зөв бичих нь
Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг
1
арвилах\ аривлах
арвин+л=арвилах
2
бургилах\буриглах
бурги+л=бургилах

Хорин гурав.Монгол бичгийн гарлыг харгалзан бичих нь

Хувилбарт бичлэг
Монгол бичгийн бичлэг (кирил үсгээр галиглан бичив)
Журамласан зөв бичлэг
1
авлига\ авилга
аблиг-а
авлига
2
айхавтар\айхтар
ауихубтур
айхавтар
3
аяндаа\ аяандаа
ауандаг-а
аяндаа
4
бодгаль\бодгал
бодхали
бодгаль
5
бодисад\бодьсад
бодисаду-а
бодисад
6
бэлчир\билчир
бэлчир
бэлчир
7
гавж\гавьж
габжи
гавж
8
ганихрал\ганьхрал
ганихрал
ганихрал
9
гараг\гариг
гараг
гараг
10
гарваль\гарвал
гарваль
гарваль \угсаа
11
дугариг\дугараг
дугуриг
дугариг
12
дурдах\дурьдах
дурадху
дурдах
13
дуртгал\дурдатгал
дурадхал
дуртгал
14
дуурьсах\дуурсах
дагурисху
дуурьсах
15
ёнхгор\ёнхигор
ёнхугур
ёнхгор
16
зожиг\жожиг
зожиг
зожиг
17
махбодь\махбод
михабода
махбод
18
мөргөцөг\мөрөгцөг
мөргүцэг
мөргөцөг
19
мэргэжил\мэрэгжил
мэргэжил
мэргэжил
20
наймалж\ наймаалж
наймалжи
наймалж
21
нэлээд\ нилээд
нэлиуэд
нэлээд
22
овилгогүй\овлигогүй
обилг-а
овилгогүй
23
өшиглөх\ өшгөлөх
өсиглэхү
өшиглөх
24
сургааль\сургаал
сургал
сургаал
25
төвөд\төвд
төбэд
Төвөд
26
түвэг\ төвөг
төбэг
түвэг
27
тэнгис\ тэнгэс
тэнггис
тэнгис
28
үүрд\ үүрт
эгүридэ
үүрд
29
хөмүүл\ хүмүүл
хөмүл
хөмөл
30
хижээл\ хэжээл
хижиуэл
хижээл
31
хиртхийх\ хэртхийх
хиртхихү
хиртхийх
32
хэмлэх\ химлэх
хэмилэхү
Хэмлэх
33
хэншүү\ хиншүү
хэнггсигү
хэншүү
34
хэчнээн\ хичнээн
хэчинэн
хэчнээн
35
цагариг\цагираг
цагариг
цагариг
36
цадиг\ цэдиг
цадиг
цадиг
37
шастир\ шаштир
шастир
шастир
38
шээзгий\ шээжгий
шэзэгэу
шээзгий
39
эжий\  ижий
эжи
эжий
Хорин дөрөв. Монгол хэлний “иу” бүтэцтэй урт эгшгийг монгол бичигт “ИГУ” гэсэн бүтцээр тэмдэглэдгийг харгалзан бичих нь

Хувилбарт бичлэг
Монгол бичгийн бичлэг (кирил үсгээр галиглан бичив)
Журамласан зөв бичлэг

бадриун\бадируун
бадаригун
бадриун

бусниулах\бушнуулах
буснигулху
бусниулах

давлиун\давилуун
дабалигун
давлиун


Хорин тав. “-всэн,-всон” дагавартай үгсийг бичих нь
Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг

бэлэвсэн\бэлбэсэн
бэлэвсэн

боловсон\ болбосон
боловсон
Хорин зургаа.Зөөлний тэмдэг үл солигдох дүрмээр бичих нь

Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг

гоньд\ гонид
гоньд

зогьсох\зогисох
зогьсох

илаарьших\ илаарших
илаарьших

сарьдаг\ саридаг
сарьдаг

Хорин долоо. Үгийн язгуурыг харгалзан бичих нь

Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг

гуньхрах\ гунихрах
гунь+хар=гуньхар

гоолиг\гуалиг
гоо+лиг=гоолиг

далдирах\дальдрах
далди+р+х=далдирах

дамжлага\ дамжилга
дамж+лага=дамжлага

шүүс\жүүс
шүү+с=шүүс\ “жүүс” нь “juise” гэсэн англи үгийн дуудлага тул энэ хэлбэрээр бичихгүй.

засаршгүй\ засрашгүй
зас+р= засар
засар+шгүй=засаршгүй

зовуурь\зовиур
зов+уурь=зовуурь

номхотгох\ номхтгох
номхотгох (номхон+д+го+х= номхотгох)

өнтэй\ өнөтэй
өн(өн болох) өн+тэй=өнтэй

өргөдөл\ өрөгдөл
өргө+дөл=өргөдөл

тунадас\ тундас
туна+дас=тунадас

хааш\ яаш\ хайш\яйш
хаа+ш (хаа+на, хаа+уур=хаагуур)
яа+ш (яа+аад=яагаад, яа+х=яах)

хуваарь\ хувиар
хуваа+рь= хуваарь

хуваарилах\ хувиарлах
хуваа+рь+л+х= хуваарилах

цомхотгох\ цомхтгох
цомхотгох (цомхон+д+го+х= цомхотгох)

цомхотгол\ цомхтгол
цомхотгол (цомхон+д+го+л= цомхотгол)

цэрвүү\ сэрвүү
цэрвэ+үү= цэрвүү
(цэрвэх-юманд халдан ойртож чадахгүй холхон буюу дөнгөж хүрэх төдий байх)

эмхэтгэл\ эмхтгэх
эмхэтгэх  (эмх (цэгц)+д+гэ+х= эмхэтгэх)

эргэнэг\ эрэгнэг
эргэ+нэг=эргэнэг

эргэцүүлэх\эрэгцүүлэх
эргэцүүлэх (Үгийн язгуур “эргэ”)

эшлэл\ ишлэл
эшлэл (эш татах, эш онол гэх тул)
Хорин найм.Үйл язгуураас жинхэнэ нэр бүтээх “-гаа,           -гоо” дагавартай үгсийг бичих нь

Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг
1
дайчилгаа\дайчлагаа
дайчил+гаа=дайчилгаа
2
довтолгоо\довтлогоо
довтол+гоо=довтолгоо
3
дааварчилгаа\зааварчлагаа
зааварчил+гаа=зааварчилгаа
4
лавлагаа\ лавалгаа
лавла+гаа=лавлагаа
5
магадалгаа\ магадлагаа
магад+л=магадал
магадал+гаа=магадалгаа
6
нотолгоо\ нотлогоо
нотол+гоо= нотолгоо
7
оношилгоо\оношлогоо
онош+л=оношил
оношил+гоо=оношилгоо
8
сурталчилгаа\сурталчлагаа
сурталчил+гаа=сурталчилгаа
9
өгүүлэх\үгүүлэх
өгүүлбэр\үгүүлбэр
өгүүллэг\үгүүллэг
өгүүлэл\ үгүүлэл
Язгуур “өгүүл” (хэлэх) тул “өгүүлэх, өгүүлбэр, өгүүллэг, өгүүлэл” гэж бичих нь зөв.

Хорин ес.Идэвхгүй дуурайх  язгуураас үйл үг бүтээх “-жигна, -чигна” дагавартай үгсийг бичих нь

Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг

дужигнах\ дужгинах
ду+жигна=дужигнах (ду, ду дуугарах буюу дужигнах)

дуржигнах\ дуржгинах
дур+жигна=дуржигнах (дур, дур дуугарах )

нижигнэх\ нижгэнэх
ни+жигнэ=нижигнэх (нир, нир дуугарах )

нүжигнэх\ нүжгэнэх
нү+жигнэ= нүжигнэх (нүр, нүр дуугарах

Гуч. Үйл үг бүтээх “-д,-т” дагавартай үгсийг бичих нь

Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг

азгүйдэх\ азгүйтэх
азгүй+д=азгүйдэх

хомсдох\ хомстох
хомс+д=хомсдох

цагаадах\ цагаатах
цагаан+д=цагаадах
Гучин нэг. Балархай эгшиг үүрэггүй бол гээж бичих нь

Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг

хавсрах\ хавсарах
хавсрах

хайхрах\ хайхарах
хайхрах

хэхрэх\ хэхэрэх
хэхрэх

цовхрох\ цовхорох
цовхрох

Гучин хоёр.Хоолойн  “Г” (га,го ) гийгүүлэгчтэй бичих нь

Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг

гогодох\гогдох
гогодох

загатнах\ загтнах
загатнах

оготно\ огтоно
оготно



Гучин гурав.Тэмдэг нэр бүтээх “-лаг, -лэг, -лог” дагавартай үгсийг бичих нь
Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг

гэгээлэг\ гэгээлиг
гэгээ+лэг

олонлог\олонлиг
олон+лог

оюунлаг\ оюунлиг
оюун+лаг

цоморлиг\ цоморлог\цомирлог
цоморлог
Гучин дөрөв.Эм үгийн гийгүүлэгч ямагт зөөлөн тул “и” эгшиг бичихгүй үгс

Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг

дийлэнх\ дийлэнхи
дийлэнх

идэвх\ идэвх
идэвх

ихэнх\ ихэнхи
ихэнх

төвөнх\ төвөнхи
төвөнх

элэн халин\ элин халин
элэн халин

Гучин тав.Орны нэрийн утгатай “-д” дагаврыг бичих нь

Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг

дорнод\ дорнот
дорно+д=дорнод

дундад\ дундат
дунд+д=дундад

өмнөд\ өмнөт
өмнө+д=өмнөд

хойд\ хойт
хой+д=хойд

Гучин зургаа.Хэлний “г” авиатай  бичих нь

Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг

зугтах\ зугатах
зугтах
Гучин долоо.Үйл язгуураас жинхэнэ нэр бүтээх “-ууль” дагавартай үгсийг бичих нь

Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг

зүүнтээгүүр\зүүнтэйгүүр
зүүн+тээ+үүр=зүүнтээгүүр

нөгөөтээгүүр\нөгөөтэйгүүр
нөгөө+тээ+үүр=нөгөөтээгүүр
Гучин найм.Эгшиг зохицох ёсыг баримтлан бичих нь

Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг

олонтоо\ олонтаа
олонтоо

тээршээх\ тээршаах
тээршээх


Гучин ёс.Заримдаг гийгүүлэгчийг эгшигжүүлсэн балархай эгшгийг гээхгүй бичих нь

Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг

чээж\ цээж
чээж