5/7/12

Баянхонгор аймгийн "Номгон" ахлах сургуулийн Гадаад хэлний мэргэжлийн зөвлөл


 

   Манай мэргэжлийн зөвлөл 18 багштай. Үүнээс англи хэлний багш-15, орос хэлний багш-2, АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын ажилтан -1 ажилладаг. Мөн манайд БТА-1, Магистр багш-7, Тэргүүлэх багш-1, Заах аргач багш-6 ажиллаж байна.
   Сурагчдад англи, орос хэлний хичээл заахаас гадна, 7-9-р ангиудад англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт, 10,11-р ангид англи хэлний сонгох хичээлийг явуулдаг. Бид 7 хоногт нэг удаа цуглан мэдлэг боловсролоо дээшлүүлэн, харилцан бие биенээсээ суралцахаас гадна, гадаад хэлний сургалтанд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэдэг.
   Манай мэргэжлийн зөвлөл нь 2009 онд ажил үйлсээрээ шалгарч Сургуулийн хүндэт самбарт хамт олныхоо зургийг тавиулж байсан ба жил бүрийн англи, орос хэлний олимпиадад багаараа тогтмол эхний байрыг эзэлдэг. Дэлхийн Зөн Баянхонгор-ОНХХ-оос зохион явуулсан "Дэлхийн хэлээр ярьж, дэлхийн хэмжээнд сэтгэе" анхдугаар олимпиадад багаараа 1-р байр, "Номгон" ахлах сургуулийн нэрэмжит аймгийн англи хэлний олимпиадад багаараа 1-р байр, амйгийн гадаад хэлний багш нарын дунд явагддаг Танин мэдэхүйн теле уралдааны хошой аварга, сургуулийн урлагийн үзлэгийн тергүүн байр цом, сургуулийн гар бөмбөгийн аварга, "Ном-эрдэм" аяны шилдэг уншигч хамт олон юм.
   Бидний дунд англи хэлний олимпиадын болон ур чадварын уралдааны удаа дараагийн аварга Л.Сарангэрэл, Ж.Амартүвшин, Т.Дулмаа, Б.Отгон гэх мэт олон тэргүүний багш нар ажилладаг.
   Мөн сурагчдынхаа хэл сурах авьяасыг нээн хөгжүүлжолон арван аварга сурагчдыг төрүүлж байгаа багш нараараа бахархан улам ихийг хийж бүтээхийн төлөө шамдан ажиллаж байна. 

1 comment:

Anonymous said...

Manaihan iluu iluu ok