11/6/12

Орос хэлний олимпиадад амжилттай оролцлоо.

2012 оны 10-р сарын 24нд Баянхонгор аймгийн МСҮТ-өөс Боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамирын тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан, ахмад багш Лувсангунгаагийн Шархүү багшийн нэрэмжит орос хэлний олимпиад аймгийн сургуулиудын 10-р ангийн суралцагчдын дунд зохион байгууллаа. Уг олимпиадын үйл ажиллагааны үеэр аймгийн орос хэлний багш, сурагчидтай нартай орчин цагийн орос хэлний байдлыг ярилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар халуун яриа өрнүүллээ. Уралдааны дүн гарахад 1-р байрыг Номгон ахлах сургуулийн 10в ангийн сурагч Б.Ууганзаяа, 2-р байрыг мөн сургуулийн 10а ангийн сурагч М.Болор-Эрдэнэ нар эзэлж өөрсдийн мэдлэг чадвараа харууллаа. Ингээд шавь нарынхаа цаашдын сурлага хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье.

1 comment:

Tseegii said...

Баяр хүргье.