4/6/13

Олимпиадад багаараа тэргүүн байр эзэллээ.

Өчигдөр буюу 2013 оны 4-р сарын 6-нд болсон Номгон ахлах сургуулийн нэрэмжит Англи хэлний аймгийн олимпиадад манай мэргэжлийн зөвлөлийн хамт олон амжилттай оролцлоо. Уг олимпиадад багш нарын төрөлд манай багш Б.Отгон нэгдүгээр байр, Т.Дулмаа хоёрдугаар байр эзэлж Алт, мөнгөн медаль хүртсэн бол сурагчдаас үндсэн 10-р ангид 10а ангийн сурагч М.Болор-Эрдэнэ нэг, Т.Нямдэлгэр хоёрдугаар байр эзэлж Алт мөнгөн медаль, шилжилтийн 10-р ангиас Т.Хулан Мөнгөн медаль, 8-р ангид Ц.Мажигсүрэн Алтан медаль, Нандинцэцэг Мөнгөн медаль, 7-р ангиас эгч дүүс болох Н.Билгүүдэй Мөнгөн медаль, Н.Билгүүн Хүрэл медаль хүртлээ. Ингээд багийн дүнгээр гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль авч багийн дүнгээр манай сургуулийн баг нэгдүгээр байр эзэллээ. Олимпиадад оролцсон нийт багш сурагчдадаа баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.

1 comment:

Anonymous said...

bayar hurgiy