5/1/13

Олимпиадад багаараа тэргүүллээ.

Ардын боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамирын тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан Ахмад багш Л.Шархүүгийн нэрэмжит орос хэлний олимпиад өнөөдөр буюу 5-р сарын 1нд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Юуны түрүүнд олимпиадыг өндөр хэмжээнд зохион байгуулсан МСҮТ-ийн хамт олондоо талархал илэрхийлье.
Олимпиадад оролцсон манай сурагчдын амжилтаас дурдвал: Б.Золжаргал 1-р байр, Д.Нарантунгалаг 3-р байр, Б.Баярцэцэг 4-р байр, Б.Бямбасүрэн 5-р байрыг эзэлж багаараа тэргүүллээ. Олимпиадад амжилттай оролцсон сурагчиддаа баяр хүргэж амжилт хүсье.

No comments: