11/5/14

Орос хэл соёлын өдрүүд болж өнгөрлөө.

2014 оны 10-р сарын 10-13нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо Орос хэл соёлын өдөрлөг болж өнгөрлөө. Энэхүү ажлыг Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, Оросын соёл шинжлэх ухааны төв, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулсан юм. Уг арга хэмжээний үеэр 11,12-р ангийн сурагчдын дунд Орос хэлний олимпиад, шилдэг багш шалгаруулах уралдаан, Орос дуу шүлгийн уралдаан, ЗХУ, ОХУ-д төгсөгчдийн уулзалт үдэшлэг зэрэг олон сайхан арга хэмжээ болж өнгөрлөө.
Энэхүү өдөрлөгт Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нийт арав гаруй багш, 70 гаруй сурагч оролцсон бол манай аймгаас явсан багийн маань амжилт гэвэл: Номгон ахлах сургуулийн 12б ангийн сурагч Б.Удаанжаргал ОХУ-д үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг, Номгон ахлах сургуулийн 10в ангийн сурагч Г.Хажидмаа тусгай байр, 30000 төгрөг, Номундалай цогцолбор сургуулийн 10-р ангийн сурагч Анужин тусгай байр 30000 төгрөг, Номгон ахлах сургуулийн 10а ангийн сурагч Ц.Мажигсүрэн дууны тэмцээний тусгай байр, Номгон ахлах сургуулийн Орос хэлний багш Б.Цэрэнчимэд мөн тусгай байр, 100000 төргөгөөр тус тус шагнагдлаа. Өдөрлөгт амжилттай оролцсон нийт багш сурагчдадаа баяр хүргэж амжилт хүсье.

No comments: