6/17/13

БАЯНХОНГОР АЙМАГ АНХНЫ ЦАХИМ СУРГУУЛИА ХҮЛЭЭН АВЛАА...

Аливаа улс орны хөгжлийн түлхүүр нь хүний хөгжилдөө байдаг гэдэг. Тиймээс ч иргэний боловсролыг төлөвшүүлэх үндэс суурь болсон дотоодын ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг мэдээллийн технологийн тусламжтайгаар шинэ түвшинд гаргахаар ITZONE компанийн хамт олон “Эрдмийн түлхүүр” сургуулийн цахим удирдлагын системийг боловсруулан хөгжүүлж ирсэн билээ.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд өнгөрөгч
6-р сарын 8-ны өдөр Баянхонгор аймгийн Анхны цахим сургууль нээлтээ хийлээ.
 

    

ITZONE компани Дэлхийн зөн Монгол ОУБ-тай хамтран тус аймгийн Номгон ахлах сургуулийн 2500 орчим сурагчдад зориулан Эрдмийн түлхүүр “2.5” боловсролын системийг бүрэн нэвтрүүлсэн нь аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй  анхны цахим сургууль болж байна.

No comments: