БШУЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Баянхонгор аймгийн Боловсрол, соёлын газартай хамтран ХҮҮХЭД БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИ – арга зүйн сургалтыг 2013.06.03 – наас эхлэн 3 дахь ээлжийн сургалтаа амжилттай зохион байгуулж дуусгалаа.
Уг
сургалтын ач холбогдлыг үнэлж Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн,
аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
Г.Батбаяр, БСГ-ын дарга Д.Байгалмаа нар нээлтийн үйл ажиллагаанд
оролцлоо. Сургалтад Баянхонгор аймгийн СӨБ, ЕБС – ийн багш, удирдах
ажилтнууд идэвхитэй хамрагдаж байна.
Тус
сургалтыг БМДИ – ийн арга зүйч Н.Булгантамир ахлагчтай 7 арга зүйч,
орон нутгийн 12 сургагч багш нар хамтран зохион байгуулж байна. Сургалтад сууснаар багш нар
сургалтад тохиолдох саадууд бөгөөд, тэдгээрийг хэрхэн даван туулах арга зүй,
технологийг эзэмшиж цаашид ажил, амьдралдаа хэрэглэх чадвартай болсондоо
сэтгэгдэл өндөртэй байна.
No comments:
Post a Comment