3/9/15

Олон хувилбарт бичлэгтэй журамласан 700 үгийн тайлбар №2


Арван нэг.Аль ч хэлбэрээр бичих нь

Аль ч хувилбараар бичиж болно

1
даяарчлал\ даяаршил

2
зангилаа\ зангилгаа

3
нисэгч\ нисгэгч

4
өш\өс

5
саримс\саримсаг

6
сонстох\сонсогдох

7
томчууд\ томчуул

8
тошлог\тошлой

9
турхирах\ тухирах

10
үрчлээ\ үрчлээс

11
эргэх\ эргэх





Арван хоёр. Нэг хувилбараар бичих нь

Хувилбарт бичлэг
Зөв бичлэг
Хэрэглэхгүй хувилбар
1
оодгонох\ оодогнох
оодгонох
“оодогнох” хэлбэрийг бичигт хэрэглэхгүй.
2
сэрэмж\сэргэмж
сэрэмж
“сэргэмж” хэлбэрийг хэрэглэхгүй.
3
хунтайж\ хуантайж
хунтайж
“хуантайж” хэлбэрийг хэрэглэхгүй.



Арван гурав.Дэс тооны нэр бүтээх “-дугаар, -дүгээр” дагаврыг үндсэн тооны нэрд шууд залгаж  бичих нь
Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг
1
долоодугаар\ долдугаар
долоодугаар
2
зургаадугаар\ зургадугаар
зургаадугаар
Арван дөрөв.Дэс тооны нэр бүтээх дагаврыг эр үгэнд “-дахь”, эм үгэнд “дэх” хэлбэрээр ялган бичих нь

Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг
1
долоо дахь\ долоодох
долоо дахь
2
дөрөв дэх\ дөрөвдөх
дөрөв дэх
3
ес дэх\ есдөх
ес дэх
4
хоёр дахь\ хоёрдох
хоёр дахь
5
хэд дэх\ хэддэхь
хэд дэх
Арван тав.”Хоёр үгээс бүтсэн үгийн “Ь” хэвээр бичигдэнэ” дүрмээр бичих нь

Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг
1
тохьгүй\тохигүй
тохь+үгүй= тохьгүй
2
хавьгүй\хавигүй
хавь+үгүй= хавьгүй
3
яльгүй\ялигүй
яль+үгүй= яльгүй
Арван зургаа.Монгол бичигт  “Урт эгшгийг ижил эгшгийг давхарлан бичдэг” ёсыг харгалзан бичих нь

Хувилбарт бичлэг
Монгол бичгийн бичлэг (кирил үсгээр галиглан бичив)
Журамласан зөв бичлэг
1
Агуу\ аугаа
агуу
агуу
2
замбуутив\замбатив
замбутив
замбуутив
3
зууван\ зуйван
зуубан
зууван
4
сормуус\ сормос
сормуусу
сормуус
5
дуугарах\дугарах
дуугарху
дуугарах
Арван долоо. Монгол бичигт  “Урт эгшгийг дан эгшгээр тэмдэглэх” ёсыг харгалзан бичих нь

Хувилбарт бичлэг
Монгол бичгийн бичлэг (кирил үсгээр галиглан бичив)
Журамласан зөв бичлэг
1
аливаа\алив
алиба
аливаа
2
замбуутив\замбатив
замбутиб
замбуутив
3
хэвлий\ хэвэл
хэбэли
хэвлий
4
хэмлэх\ химлэх
хэмилэхү
хэмлэх
5
хэрвээ\ хэрэв
хэрбэ
хэрвээ
6
чармаа\ чармаа
чирам-а
чармаа (нүцгэн)
Арван найм.Хос эгшигтэй бичих нь

Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг
1
дуурайх\дууриах
дуурайх
2
дүйчин\дүүчин
дүйчин буюу дүйцсэн гэсэн утгатай.
3
урай\ура
урай
4
цуурай\цууриа
цуурай

Арван ес.”Эр үгэнд давхар гийгүүлэгч зөөлөрвөл ард нь “и” бичнэ” дүрмээр бичих нь

Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг
1
борви\ борив
борви
2
банди\баньд
банди
3
гарди\гарьд
гарди
4
гурви\ гурив
гурви
5
дорвитой\доривтой
дорвитой
6
зовних\зовинох
зовних
7
сорви\сорив
сорви
8
тавтир\тавьтир
тавтир
10
туурвил\туурьвил
туурвил
11
увдис\ увьдис\ увидас
увдис
12
уушги\уушиг
уушги
13
халти\хальт
халти
14
халтирах\ хальтрах
халтирах
15
хангарди\ хангарьд
хангарди
16
холхи\холхь
холхи
Хорь.Идэвхгүй язгуураас үйл үг бүтээх “-тна” дагавартай үгийг бичих нь

 Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг
1
бувтнах\ бувтанах
бувтнах
2
хяхтнах\ хяхтанах
хяхтнах
3
шуухитнах\шуухьтнах
шуухитнах


No comments: