3/9/15

Олон хувилбарт бичлэгтэй журамласан 700 үгийн тайлбар №1



Нэг.Дараалсан хоёр гийгүүлэгчийн дүрмээр бичих нь

Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг
1.
аварга\ аврага
аварга
2.
адасга \ адсага
адасга
3
азарга\ азрага
азарга
4
гадарга\ гадрага
гадарга
5
давхарга\ давхрага
давхарга
6
нударга\ нудрага
нударга
7
сагалдарга\ сагалдрага
сагалдарга
9
санаачилга\санаачлага
санаачилга
10
суварга\ суврага
суварга
11
сурвалжилга\ сурвалжлага
сурвалжилга
12
ундарга\ ундрага
Ундарга
13
хударга\ худрага
хударга
14
шамарга\ шамрага
шамарга
15
шударга\ шудрага
шударга
Хоёр.Зөөлний тэмдэгтэй бичих нь

Хувилбарт бичлэг
 Журамласан зөв бичлэг
1
авьяас\ авъяас
авьяас
2
гавьяа\ гавъяа
гавьяа
3
завьяа\ завъяа
завьяа
4
овьёос\ овъёос
овьёос
5
товьёг\ товьёог
товьёг
6
томьёо\ томъёо
томьёо
7
харьяа\ харъяа
харьяа






Гурав. Үйл үгээс тэмдэг нэр бүтээх эм үгэнд    “-нгө,     -нгэ”,  эр үгэнд “-нги” дагавар бичих нь
Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг
1
бэртэнгэ\ бэртэнги
бэртэнгэ
2
хөдлөнгө\ хөдлөнги
хөдлөнгө
3
хөшингө \ хөшинги
хөшингө
4
зогсонги\ зогсонго
зогсонги
5
наалданги\ наалданга
наалданги
6
саланги\ саланга
саланги
7
тогтонги\ тогтонго
тогтонги
8
хатангир\ хатангар
хатангир



Дөрөв.Хамааруулах “-х” дагаврыг “и” ба “ь”-гүй бичих нь

Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг
1
гаднах\ гаднахь
гаднах
2
дараах\ дараахи
дараах
3
доорх\ доорхи
доорх
4
дооших\ доошхи
дооших
5
доторх\ доторхи
доторх
6
дотуурх\ дотуурхи
дотуурх
7
дундах\ дундахь
дундах
8
дээрх\ дээрхи
дээрх
9
дээших\ дээшхи
дээших
10
наадах\ наадахь
наадах
11
нааших\ наашхи
нааших
12
ойрх\ ойрхи
ойрх
13
олонх\ олонхи
олонх
14
удаах\ удаахь
удаах
15
хойгуурх\ хойгуурхи
хойгуурх
16
хойших\ хойшхи
хойших
17
хүртэлх\ хүртлэх
хүртэлх
18
цаадах\ цаадхи
цаадах
19
цааших\ цаашхи
цааших
20
цөөнх\ цөөнхи
цөөнх
Тав.”-хий” дагавартай бичих нь

Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг
1
дэгдээхий\ дэгдээхэй
дэгдээхий
2
нэлэнхий\ нэлэнхүй
нэлэнхий
3
хөөмий\ хөөмэй
хөөмий
4
эрвээхий\ эрвээхэй
эрвээхий
Зургаа.Идэвхгүй язгуураас үйл үг бүтээх “-гана, -гэнэ, -гого, гөнө” дагавартай үгсийг бичих нь

Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг
1
алцганах\ алцаганах
алцганах
2
бөгцгөнөх\ бөгцөгнөх
бөгцгөнөх
3
бөндгөнөх\ бөндөгнөх
бөндгөнөх
4
бүлтгэнэх\ бүлтэгнэх
бүлтгэнэх
5
гүвгэнэх\ гүвэгнэх
гүвгэнэх
6
дэгдгэнэх\  дэгдэгнэх
дэгдгэнэх
7
дэрчгэнэх\ дэрчигнэх
дэрчгэнэх
8
жайжганах\ жайжигнах
жайжганах
9
жирвэгэнэх\ жирвэгнэх
жирвэгэнэх
10
ирвэгэнэх\ ирвэгнэх (одод)
ирвэгэнэх
11
эрвэгэнэх\ эрвэгнэх (биетийн хөдөлгөөн)
эрвэгэнэх
12
иржгэнэх\ иржигнэх
иржгэнэх
13
навтганах\ навтаганах
навтганах
14
оодгонох\ оодогнох
оодгонох
15
орвогонох\ оровгонох
орвогонох
16
пижгэнэх\ пижигнэх
пижгэнэх
17
сарваганах\ саравганах
сарваганах
18
сэржгэнэх\ сэржигнэх
сэржгэнэх
19
тожгонох\ тожигнох
тожгонох
20
улхганах\ улхагнах
улхганах
21
хавчганах\ хавчигнах
хавчганах
22
хулчганах\ хулчиганах
хулчганах
23
цүдгэнэх\ цүдэгнэх
цүдгэнэх




Долоо. Идэвхгүй язгуураас үйл үг бүтээх “-гар, -гэр, -гор, гөр” дагавартай үгсийг бичих нь
Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг
1
арвагар\ аравгар
арвагар
2
арзгар\ арзагар
арзгар
3
дарвагар\ даравгар
дарвагар
4
ёнхгор\ ёнхигор
ёнхгор
5
жирвэгэр\ жирэвгэр
жирвэгэр
6
нармигар\ наримгар
нармигар
7
нурмагар\ нурамгар
нурмагар
8
нэлмэгэр\ нэлэмгэр
нэлмэгэр
9
саглагар\ сагалгар
саглагар
10
сэрвэгэр\ сэрэвгэр
сэрвэгэр
11
хүрлэгэр\ хүрэлгэр
хүрлэгэр
12
цүдгэр\ цүзгэр
цүдгэр
13
шармигар\ шаримгар
шармигар
14
эрвэгэр\ эрэвгэр
эрвэгэр
15
ярвагар\ яравгар
ярвагар


Найм. Идэвхгүй язгуураас үйл үг бүтээх “-хир” дагавартай үгсийг бичих нь

Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг
1
бархирах\ бахирах
бархирах
2
хашхирах\ хашгирах
хашхирах
3
хошхирох\ хошгирох
хошхирох





Ес. Үйл үгийн “-х” буюу ирээдүй цагт нэрийн дагавар + “-хуун, -хүүн” дагаврын нийлц бүхий үгсийг бичих нь (үйл үгийн “-х” өмнөө заавал эгшигтэй байна дүрмээр бичих нь)

Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг
1
бүрэлдэхүүн\бүрэлдхүүн
бүрэлдэхүүн
2
өгүүлэхүүн\ өгүүлхүүн
өгүүлэхүүн
3
өгүүлэгдэхүүн\өгүүлэгдхүүн
өгүүлэгдэхүүн
4
судлагдахуун\судлагдхуун
судлагдахуун
5
суртахуун\ суртхуун
суртахуун
6
хэрэглэгдэхүүн\хэрэглэгдхүүн
хэрэглэгдэхүүн
7
шатахуун\ шатхуун
шатахуун
8
эдлэхүүн\ эдэлхүүн
эдлэхүүн
9
эдлэгдэхүүн\ эдлэгдхүүн
эдлэгдэхүүн
10
эзлэхүүн\ эзэлхүүн
эзлэхүүн


Арав.Утга ялган бичих нь

Хувилбарт бичлэг
Журамласан зөв бичлэг
1
айлдвар\ айлдал
айлдал
2
Байгал\ байгаль
Байгал –нуур байгаль- дэлхий
3
байцаа\ байцай
байцаа- шалгаах үйл,байцай- ногоо
4
бэлэг\ билиг\ бэлгэ
бэлэг дурсгал, билиг оюун,бэлгэ тэмдэг
5
бохирдох\ бохиртох
бохирдох-бохир болох
бохиртох- их бохир болох
6
вандан\ бандан
вандан –хадаг   бандан- ширээ
7
гацуур\ гачуур
гацуур- аливаа модны нарийн мөчир
гачуур- мөнх ногоон шилмүүст мод
8
гулжгар\гулзгар
гулжгар-зөөлөн биеийн мурийсан нь
гулзгар-хатуу биеийн мурийсан байдал
9
дор\ доор
дор- чанар заана.
доор- орон байр заана.
10
дөл\дүл
дөл-галын дөл
дүл- шөнө дүл
10
маань\маани
маань- I биед хамаатуулах нөхцөл
маани- мэгзэм, уншлага
11
мурий\ муруй
мурий- үйл үг
муруй- тэмдэг нэр

мэргэ\ мэрэг
мэргэ- төлөг
мэрэг- юм мэрвэл мэрэг гэх
12
нөгчих\ нөхцөх
нөгчих- өнгөрөх, саатах, нас нөгчих
нөхцөх- ханилах, нөхөр бололцох
13
нэл\ нил
нэл- бүхэлдээ
нил- цэцгийн нэр
14
отог\ отго
отог- аймаг
отго- жинс

өлгө\өлөг
өлгө- хуцас өлгө
өлөг- эд өлөг буюу дурсгал
15
саарь\ сайр
саарь- чулуу    сайр- гарын
16
сайх\ саях
сайх-нөгөө гэсэн үг
саях- саяын гэсэн үг
17
сүсэг\сүжиг
сүсэг-бишрэл
сүжиг- сэжиг,сүжгээр өвдөх

төлөг\ төлгө
төлөг мөнгө төлөг гэх утгатай
төлгө- мэргэ
18
түвшин\ төвшин
түвшин- хэмжээ заана
төвшин- төв амгалан
19
уруу\ руу
уруу –газар
руу- Чиг. тийн ялгалын нөхцөл
20
урьдах\ урдах
урьдах- цаг хугацаа заана.
урдах- орон байр заана.
21
хахууль\ хахуул
хахууль-хээл хахууль өгөх
хахуул- загас барих хахуул
22
хошуу\ хушуу
хошуу-мал амьтны хошуу
хушуу- аймаг

хуваарь\ хувиар
хуваарь- хичээлийн хувиар
хувиар- хувь өөрөө хийх
23
хөлөг\хүлэг
хөлөг- онгоц    хүлэг- морь
24
хөхүүлэх\хөхиүлэх
хөхүүлэх- хургаа хөхүүлэх
хөхиүлэх- дэмжих
25
хэлэлцээ\хэлэлцээр
хэлэлцээ- яриа  

хэлэлцээр-гэрээ
26
хир\хэр
хир- буртаг     хэр- хэмжээ
27
цусдах\ цустах
цусдах- гараа цус болгох
цустах- толгой цустах, буруу зүйл хийх
28
цэн\ цэнэ
цэн- үнэ цэн, хэмжүүр
цэнэ- цэнэх бодох
29
цэцгий\цөцгий
цэцгий-нүдний
цөцгий- тос
30
цэцэн\ сэцэн
цэцэн- мэргэн
сэцэн- цол
31
чандмань\зэндмэнэ
чандмань- эрдэнэ
зэндмэнэ- тоглоом
32
сацуу\ чацуу
сацуу-ирэхийн хамт
чацуу- нас чацуу
32
тасхийм\ тэсхийм
Найруулгын ялгаатай хэрэглэнэ.
33
төлөг\төлгө
төлөг- хоёр настай бог мал
төлгө- мэргэ
34
урай\ура
урай-цэргийн цог жавхлантайг үзүүлэхэд хашхирах  үг
ура- орос цэргийн уухай
35
шарагчин\ шаргагчин
шарагчин- жилийн өнгө
шаргагчин-зүс
36
шажин\шашин
шажин- бурхны шажин
шашин- шашны сургаал
37
эш\иш
эш- онол, иш- хүрзний иш


No comments: