3/9/15

Номгон ахлах сургуулийн Нийгмийн ухааны заах аргын нэгдлийн авьяас хөгжүүлэх ажлын тайлан

2015 оны 3 дугаар сарын 6-ны Баасан гарагт Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуулийн Нийгмийн ухааны заах аргын нэгдлийнхэн авьяас хөгжүүлэх ажлын тайлангаа удирдлага, эцэг эхчүүдэдээ тайлагналаа. Уг заах аргын нэгдэлд Гадаад хэл, Монгол хэл, Түүх, нийгмийн ухааны хичээлүүдийн багш нар өөр өөрийн онцлогтой сонгон, дугуйлан, клубыг хичээлийн жилийн турш явуулсан бөгөөд уг ажлуудынхаа тайланг тавьсан юм. Уг тайлан нь урлагийн концерт, сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, мөн сурагчдын амжилтын товчоон зэрэг олон зүйлсийн цогц байлаа. Үүнд: Манай сургуулийн сурагчид орос, англи, хятад хэл дээр чадварлагаар дуу дуулж, шүлэг уншиж, бүжиг бүжиж, жүжигчилсэн тоглолтыг ч англи хэл дээр хийсэн юм.

No comments: